Gisele загварын тайзнаа эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.15-нд нийтлэгдсэн

Gisele загварын тайзнаа эргэн ирлээ

Нэрт загвар өмсөгч Gisele Bundchen оны өмнөхөн ээж болж, хэсэг хугацаанд загварын ертөнцөөс чөлөө аваад байсан. Бразилийн алдарт загвар өмсөгч тэрбээр “Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон нэрлэдэг дэлхийн хамгийн их ашиг орлого олсон 10 загвар өмсөгчийн жагсаалтыг тэргүүлсэн юм. Түүний жилийн орлого нь 25 сая доллар болсон аж.
Харин тэрбээр хэсэг зуур завсарлага авсны эцэст Сан-Пауло хотноо болж байгаа загварын долоо хоногт оролцож байгаа аж.
Тэрбээр алдарт “Colcci” загварын ордны загваруудыг үзүүлж, загварын тайзнаа эргэн ирснээ зарлалаа. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж