Chopard таны эрхэмсэг оршихуйг бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

Chopard таны эрхэмсэг оршихуйг бүтээнэ

1860 онд Швейцарийн нэгэн жижиг тосгонд энэ түүх анх эхэлжээ. Залуухан уран гартан/дархан Луй Улиссэ Шопард өөрийн урланг нээн ажиллуулж, цаг урлаж эхэлсэн нь төд удалгүй тосгоноосоо хальж зүүн Европ, Орос, Скандинавын орнуудад эрэлттэй болж эхэлжээ. Түүний хүү Пол Луй Шопард болон ач хүү Пол Андре Шопард нар компаниа залгамжлан авч ирсэн байдаг. 1937 онд компаниа Женев хотноо шилжүүлснээр цаг үйлдвэрлэлийн жинхэнэ төвд хэрэглэгчдийнхээ дэргэд ирсэн байна. Гэхдээ жинхэнэ амжилтын түүх 1963 оноос эхэлсэн юм. Германы үе уламжилсан цаг, үнэт эдлэлийн бизнесмен Карл Шюфел уг компанийг худалдан авчээ. Бүтээлч санаа, дэвшилтэт технологи, шилдэг дархчуудын ураар Шопард бренд нь өдгөө дэлхийд тэргүүлэгч цаг, үнэт эдлэл үйлдвэрлэгч болон хөгжжээ. Карл Шюфел, эхнэр Карины хамт Шопардыг дэлхийд тэргүүлэгч болгон хөгжүүлсэн бол өнөөдөр түүний хүү, охин хоёр компаниа шинэ зуунд хөтлөн амжиллтай удирдаж явна.

Chopard бол тансаг хэрэглээ, дээд зэргийн ур, гайхалтай технологи, бүтээлч сэтгэлгээний цогц юм. Холливудын одод Оскарын шагналын ёслолд оролцохдоо эсвэл Канны кино наадамд зочлохдоо Chopard-аар гоёдог. Өлсгөлөн тоглоом киноны гол дүрээрээ дэлхий нийтэд танил болсон Женнифер Лоуренс  Chopard-аар гоён 2013 оны Оскарын наадамд оролцсон төдийгүй Оскарын цомыг өөрийн болгож чадсан билээ. “Сая долларын бүсгүй” Хиллари Суонк, “Уншигч” Кейт Уинслет, “Вики Кристина Барселонд” Пенелопа Круз, “Хааны үг” Колин Фирт гээд л  Chopard-аар гоён Оскар өвөртлөн харьсан оддын цуваа үргэлжилнэ. Ийм болохоор  Chopard тэдэнд аз авчирдаг гэлцэх нь ч бий.

Каннын кино наадмыг Монголчууд сайн мэднэ. Тэгвэл уг наадмыг  Chopard бренд олон жил ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа юм. Алтан дал мод шагналыг  Chopard урлаж, шагналын ёслолд оролцох супер одод Chopard-ыг сонгон гоёцгоодог. Викториа Бэкхам, Робби Уилъямс … зэрэг уран бүтээлчид энэ жилийн Каннын наадамд Chopard-ыг зүүн оролцож эрхэмсэг, тансаг имижийг бүрдүүлснийг та бүхэн энэхүү зурагнаас харж болно.

Анх 1983 онд Азид анхны бютик дэлгүүрээ Хонг Конгод нээж байсан Chopard Монголын хэрэглэгчиддээ үүд хаалгаа нээж байна. Та бүхэн Central mall-н 2 давхарт нээгдэж буй тус брэндийн дэлгүүрт хүрэлцэн ирж Chopard-тай илүү ойроос танилцан сонголтоо хийгээрэй. Таны эрхэмсэг оршихуйг бид бүтээнэ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж