LG хэрэглэгчдээ тагнахаа болино

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

LG хэрэглэгчдээ тагнахаа болино

LG компанийн бүтээсэн ухаалаг телевиз нь хэрэглэгчдийн ямар кино, нэвтрүүлэг зэрэг контент үзсэн түүх болон бусад хандалтын мэдээллийг цуглуулж, тагнаж байна хэмээн буруутгагдаад байгаа билээ. Тэгвэл тус компани хэрэглэгчдээсээ уучлал гуйж, уг алдааг засахаа амласан байна.

Хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж, хадгалснаар тухайн хэрэглэгчийн ямар контент түлхүү сонирхож байгааг тогтоон түүнд тохирсон зар сурталчилгааг хүргэн ашиг олох, мөн нөгөө талаар тухайн хэрэглэгчийн хувийн нууцад халдаж байна хэмээн буруутгаад байгаа юм.

Харин LG компани хэрэглэгчийн түүхийг өөрийн сервзр дээр хадгалахгүй, нууцлалыг улам сайжруулахаа амлажээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж