Талархлын баяраар шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2013.11.27-нд нийтлэгдсэн

Талархлын баяраар шуургатай байна

Америкт арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт Талархлын баяр тохиодог. Америкийн үндэсний баярын нэг Талархлын өдрийн амралт хэдийнэ эхэлж, иргэдийн зорчих хөдөлгөөн ихэссэн энэ үед хүчтэй цасан шуурга хүмүүсийн хөлийг тушчээ. АНУ-ын зүүн эргийн нутгаар хүчтэй цасан шуургатай буйн улмаас онгоцны нислэгүүд цуцлагдсан бөгөөд  үүнийг дагаад автомашинтай замд гарагсад осолдох аюул их байна. Цасан шуурганы нөлөөгөөр автозам дээр мөс тогтсоноос Оклахома, Техас, Нью-Мексико, Калифорнид нийт 10 зам тээврийн осол гарсан тухай албаныхан мэдээлжээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар АНУ-ын Баруун Пеннсилвани нутаг болон Нью-Йорк хотын баруун хэсгээр цасан шуурганы нөлөөгөөр 30 см, Атлантын далайн эргийн нутгуудаар 5-10 см хүртэл хунгар тогтохыг анхааруулжээ. Одоогоор салхины хүч 37 км/цаг хүрч шуурч байгаа аж.

Талархлын баяраар жил бүр 43 сая гаруй америкчууд ийш, тийшээ аялж, замд гардаг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж