Алтны олборлолт төлөвлөснөөс давжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Алтны олборлолт төлөвлөснөөс давжээ

Уул уурхайн яамнаас түүхий эдийн үйлдвэрлэлийн статистик мэдээллийг гаргажээ. Өнгөрөгч аравдугаар сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622.3 мянган тонн буюу 79 хувь, молибден 3.089.0 мянган тонн буюу 106 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин зэс, молибдений татварын орлогын гүйцэтгэл 81.6 хувьтай байгаа ажээ. Нүүрсний үйлдвэрлэл 21.9 сая тонн буюу 75.7 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 205.2 тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай байна. Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээс давсан буюу 7746 кг-ийг олборлож 193.7 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 177.7 хувьтай байгаа талаар албаныхан мэдээллээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж