Oрон сууцны хөнгөлөлтөд хамруулна

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Oрон сууцны хөнгөлөлтөд хамруулна

Түлээ, нүүрс, орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна

Жил бүр нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад 200 мянган төгрөгийн орон сууц, түлээ нүүрсний хөнгөлөлтийг үзүүлдэг. Орон сууцны хөнгөлөлт гэдэг нь тухайн иргэний тог, ус ашигласаны төлбөрт зориулж хөнгөлөлт олгоно гэсэн үг юм. Дээрх хөнгөлөлтөд иргэд хэрхэн хамрагдах талаар төдийлөн сайн ойлголтгүй байдаг. Тэгвэл үүнд хараагүй, хэлгүй, дүлий болон одой иргэн хамрагдах эрхтэй. Хөнгөлөлт эдлэх иргэд өөрийн оршин сууж буй багийн нийгмийн ажилтанд хүсэлт гаргах ёстой. Дээрх хүсэлтийг нь Баян-Өндөр суманд хүргүүлсэнээр аймгийн Халамж үйлчилгээний хэлтэсд очиж судлагддаг юм.

Өнгөрсөн онд 200 орчим сая төгрөгийн хөнгөлөлтийг 1000 орчим иргэнд үзүүлсэн. Тэгвэл энэ оны хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсэн байна. Одоогоор түлээ, нүүрсний хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 602 иргэн, 326 ахмад настаны хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж байгаа гэнэ. Мөн орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 164 иргэн, 32 ахмад настаны хүсэлтийг хүлээн авч нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсд уламжилжээ.

Эх сурвалж: www.erdenet.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж