Тайландчууд цэргийнхнийг нэгтгэхийг оролдож эхлэв

Хуучирсан мэдээ: 2013.11.29-нд нийтлэгдсэн

Тайландчууд цэргийнхнийг нэгтгэхийг оролдож эхлэв

Тайландын нийслэл Бангкок хотноо олон мянган жагсагчид Йинглак Шинаватрагийн Засгийн газрыг огцруулахын төлөөх бослогод цэргийнхнийг нэгтгэхээр удирдлагын байрууд руу нь дайрч эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар жагсагчдын зарим нь армийн удирдлагуудын байрны гадна хаалгыг даван дотогш нэвтрэх оролдлого хийж байгаа гэнэ. Ийнхүү тайландчууд цэргийнхнийг Засгийн газрынхаа эсрэг босгож, төрийн эргэлт хийхээр эрс шулуудсаныг энэхүү үйл явдал илэрхийлж байна. Тайландад зургаа дахь өдрөө үргэлжилж буй Засгийн газрын эсрэг жагсаалыг намжаахын тулд Ерөнхий сайд Йинглак Шинаватра ард иргэдээсээ эмх замбараагүй байдлаа зогсоохыг гуйсан боловч тусыг эс олжээ. Тэрээр Ерөнхий сайдын хувиар ард олны эсрэг хүчирхийлэл хэрэглэхгүй байхыг холбогдох албаныханд сануулсаар байгаа аж. Өнгөрсөн хэд хоногийн хугацаанд олон мянган жагсагчид Тайландын Засгийн газар, яамдын байрууд руу дайрч, заримыг нь эзэлсэн юм. Түүнчлэн жагсагчид өчигдөр Тайландын үндэсний цагдаагийн газрын удирдлагын байрын цахилгааны шугамыг гэмтээж, гэрэл, цахилгааныг нь тасалсан байна.

Ийнглак Чинаватра нь ах Таксинд өршөөл үзүүлэх зорилготой хуулийн төслийг Тайландын Засгийн газраар батлуулахаар оролдсоноос ард түмний дургүйцлийг төрүүлсэн юм. Тайландчуудын зүгээс 2006 онд төрийн эрхээс зайлуулагдсан Таксин Чинаватраг дүүгээрээ дамжуулан Засгийн газрын үйл ажиллагаанд далдаас нөлөөлж байна хэмээн хардаж байгаа аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж