Таны үзэх ёстой гэрэл зургууд

Хуучирсан мэдээ: 2013.12.01-нд нийтлэгдсэн

Таны үзэх ёстой гэрэл зургууд

Гэрэл зураг заримдаа үгнээс хүчтэй байдаг. Тэдний зарим нь биднийг догдлуулж, нөгөө нь биднийг уурлуулж, баярлуулж байдаг. Та эдгээр кадруудыг хараад сэтгэлээ догдлуулан хүмүүнлэг итгэлд автах болно гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Мэс засалч  зүрх шилжүүлэн суулгах 23 цагийн мэс заслын дараа  түр амар ч суугаа нь. Цаад буланд нь түүний ассистент унтсан харагдана.

Өлсгөлөнд автсан хүү ба буян үйлдэгч

Австралийн Виктория мужийн аймшгийн ой хээрийн түймрийн үеэр коала баавгайд ус өгч байгаа гал сөнөөгч.

Голландын протестант сүсэгтэн нөхөр, католик эхнэр хоёрын булшны хөшөө. 1888 он.

Энэтхэгийн Каттак мужид болсон 2011 оны үерээр тэнүүлч муурнуудыг аварч байгаа нутгийн эрэгтэй.

Оросын энэ ахмад дайчин Агуу эх орны дайнд ийм танктайгаар тулалдаж явжээ.

Бразилийн 12 настай хүү эцгийнхээ оршуулга дээр хийл тоглож байгаа нь.

Египетийн христийн сүсэгтнүүд мөргөл үйлдэж байгаа мусульманчуудыг хамгаалан зогсчээ. 2011 он.

Рио-де-Жанейро хотоос холгүй газрын нурангид амь үрэгдсэн эзнийхээ булшны дэргэд хоёр дахь өдрөө сахин хэвтэж байгаа нохой. 2011 он.

Цэргүүд тулалдаанд орохын өмнө.

Эцэг хүү хоёр: 1949 ба 2009 онуудад.

Афган хөгшин цэрэгт цай авчирч өгчээ.

Долоон сар алба хаагаад ирсэн эх нь охинтойгоо уулзаж байгаа нь.

«Ааваа, намайг хүлээгээч». Уг зургийг 1940 оны аравдугаар сарын 1-нд Канадын Нью-Вестминстер хотод авчээ.

Грег Кук хуй салхинд өртсөн гэрийнхээ дотроос олдсон нохойтойгоо. 2012 оны гуравдугаар сар.

Ангараг гариг дахь нар жаргалт.

«Цэцгийн хүч» гэдэг Берни Бостоны алдартай гэрэл зургийг дайныг эсэргүүцсэн 1967 оны жагсаал дээр авчээ.

Нурсан үйлдвэрийн нуранги дор тэврэлдэн үлдсэн хосууд.

Аушвицийн хорих лагерийн хийн хордуулгын өрөөний хана.

Энэ нохой Мумбай хотын олон мянган хүнийг аварсан юм. Тэрээр 1993 оны гуравдугаар сард 3000 кг тэсрэх бодис, 600 бялт, 249 гар бөмбөг, 6406 ширхэг сумыг илүүлжээ. Нохойг хүндэтгэлтэйгээр 2000 онд оршуулж байгаа нь.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж