“Ливерпүүл” хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

“Ливерпүүл” хожигдлоо

Английн “Премьер лиг”-ийн 13 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүд боллоо. Энэ тойрогт английн алдарт “Ливерпүүл” “Халл Сити” багийн талбайд зочлон, 3:1-ийн харьцаатай хожигдож шуугиан тарилаа. Сүүлийн жилүүдэд уналтын үедээ байгаа “Ливерпүүл” энэ улирлыг тун давгүй эхлүүлсэн. Гэсэн ч 13 дугаар тойрогт лигийн дундаж баг “Халл Сити” багийг барсангүй. Тоглолтын 20 дахь минутад “Халл Сити” багийн хагас хамгаалагч Жэйк Ливермур гоол оруулснаар талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч тун удалгүй буюу тоглолтын 27 дахь минутад “Ливерпүүл” багийн ахлагч Стивен Жеррард хаалттай цохилтоос тун гоёмсог нэгэн гоолыг оруулж тооны харьцааны тэнцүүлсэн. Харин тоглолтын хоёрдугаар хагаст талбайн эзэд сайн тоглож, 72 дахь минутад Мэйлэр гоол оруулсан. Улмаар 87 дахь минутад “Ливерпүүл” багийн хамгаалагч Мартин Шкртэл өөрийн хаалгандаа гоол оруулсан.

13 дугаар тойргийн хамгийн онцлох тоглох “Тоттенхэм” болон “Манчестер Юнайтед” багийн тоглолт байсан. Гэсэн ч хоёр багийн тоглолт 2:2-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн.

13 дугаар тойргийн дүн:  

Астон Вилла 0-0 Сандерлэнд

Кардифф Сити 0-3 Арсенал

Эвертон 4-0 Стоук Сити

Норвич Сити 1-0 Кристал Палас

Уэстхэм Юнайтед 3-0 Фулхэм

Ньюкассль Юнайтед 2-1 Уэстбромбич

Тоттенхэм 2-2 Манчестер Юнайтед

Халл Сити 3-1 Ливерпүүл

Челси 3-1 Саутхэмптон

Манчестер Сити 3-0 Свонси Сити

Английн “Премьер лиг”-ийн 14 дүгээр тойргийн тоглолт лхагва, пүрэв /XII.4-5/ гарагийн шөнө болно. 14 дүгээр тойргийн хамгийн “том” тоглолт “Манчестер Юнайтед” болон “Эвертон” багуудынх байх болно.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж