Дементьева “Уимбльдон”-д оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Дементьева “Уимбльдон”-д оролцохгүй

Талбайн теннисний спортын зүлгэн талбай дээр зохиогддог хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Уимбльдон” ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг болох энэхүү нэр хүндтэй тэмцээнийг өнжих ээлжит шилдэг тамирчин нь Елена Дементьева боллоо. Дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдээд буй ОХУ-ын Дементьева гуяны булчингийн гэмтэл нь бүрэн эдгээгүй учир эмч, мэргэжилтнүүдийн зөвлөснөөр тэмцээнд оролцохгүй байхаар шийджээ. Өдгөө 28 настай тэрбээр Францын нээлтийн тэмцээний хагас шигшээ тоглолтод Франческа Скьявонетай хийсэн тоглолтын үеэр гэмтэж, улмаар Роллан Гарросыг орхиход хүрч байсан билээ. Тэрбээр өмнө хоёр ч удаа “Уимбльдон”-ы хагас шигшээд шалгарч байсан бөгөөд хоёр жилийн өмнө Венус Уильямст, харин өнгөрсөн жил түүний дүү Серенад ялагдсанаар зүлгэн коуртыг орхиж байжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж