“Chopard” Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Дэлхийн үнэт эдлэлийн тэргүүлэх компанийн нэг болох Chopard брэнд Ханбүргэдэй их дэлгүүртэй хамтран ажиллаж буй бөгөөд тус компанийн бүтээгдэхүүний Монгол дахь анхны дэлгүүр Централ тауэрт албан ёсны нээлтээ хийлээ. Арга хэмжээнд Chopard компанийн Олон улсын худалдааны менежер Завиер Ласере болон манай улс төр, бизнесийн хүрээнийхэн, Ханбүргэдэй их дэлгүүрийн үйлчлүүлэгч хатагтай ноёд уригдан оролцож, зочид нээлтийн ажиллагааны үеэр Chopard брэндийн бүтээгдэхүүнтэй танилцжээ.

1860 онд Швейцарийн нэгэн тосгонд түүх нь эхэлсэн Chopard компани нь эдүгээ тансаг хэрэглээ, дээд зэргийн ур, гайхалтай технологи, бүтээлч сэтгэлгээний илрэл болсон бүтээгдэхүүнийг үйлвэрлэдгээрээ дэлхийд хэдий нь танигджээ. Жил бүр зохион байгууллагддаг Каннын кино наадмыг сүүлийн 16 жилийн  хугацаанд Chopard компани нь ивээн тэтгэж, хамтран ажиллаж ирсэн бөгөөд зөвхөн энэхүү тусгай арга хэмжээнд зориулж жил бүр үнэт эдлэлийн коллекц гарган наадмын ёслолын ажиллагаанд оролцох одод Chopard брэндийн бүтээгдэхүүнээр гоёдог байна. Викториа Бэкхам, Робби Уилъямс, Кейт Уинслит зэрэг олон одод энэхүү брэндийн бүтээгдэхүүний байнгын хэрэглэгч, нүүр царай нь болсоор иржээ.

Chopard брэндийн дэлгүүр нь Централ тауэрийн хоёрдугаар давхарт нээгдсэн бөгөөд эрхэм хэрэглэгч Та бүхнийг тус дэлгүүрээр зочлохыг урьж байна.

















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж