Жүдочид Чежүгийн дэвжээнээ зодоглоно

Хуучирсан мэдээ: 2013.12.04-нд нийтлэгдсэн

Жүдочид Чежүгийн дэвжээнээ зодоглоно

БНСУ-ын Чежү аралд арванхоёрдугаар сарын 5,6-нд болох жүдо бөхийн Гран при тэмцээнд манай 19 тамирчин зодоглоно. Энэ удаагийн Гран при тэмцээнд 30 орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсын хувьд Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа тэргүүтэй 19 тамирчнаа оролцуулахаар болсон байна. Тэмцээн маргааш хөнгөн жингийн барилдаануудаар эхэлнэ.

Чежүгийн дэвжээнд зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэй:

  • 60 кг: ОУХМ Дашдаваагийн Амартүвшин, Насанжаргалын Сэр-Од
  • 66 кг: Довдонгийн Алтансүх, Чимэд-Ёндонгийн Болдбаатар
  • 73 кг: Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, Ганбаатарын Одбаяр
  • 81 кг: Сэлэнгийн Баасандорж
  • 90 кг: Хутагийн Цогтгэрэл 
  • -100 кг: Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр 
  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр

Эмэгтэй:

  • 48 кг: Магсаржавын Долгоржав, Отгончулууны Анужин
  • 52 кг: Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, Чинтогтохын Аззаяа
  • 57 кг: Базаррагчаагийн Нарантуяа, Амгалангийн Саранзул
  • 63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг
  • +78 кг: Одхүүгийн Жавзмаа, Гармаагийн Гантогос

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж