Осол гарч хоёр хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Осол гарч хоёр хүн амиа алдлаа

Нийслэл хотод том хэмжээний осол гарч, хоёр хүн амиа алдлаа гэсэн мэдээлэл ирлээ. Хэргийн газар дээрээс мэдээлснээр бол газар дээрээ хоёр нас барч, бэртэж гэмтсэн арав гаруй хүнийг Гэмтлийн эмнэлэг рүү хүргэлээ гэж мэдээллээ. Баянхошууны автобусны буудлын хуучин эцсийн буудал Зүүн Баруун салааны уулзвар дээр том оврын шаланз машин автобустай мөргөлдсөн байна. Албан бус мэдээллээр шаланз машины тормос алдагдаж, нийтийн тээврийн шугамын автобусыг мөргөсөн бололтой. Үүнээс болж таван машин мөргөлдөж, осол болсон гэнэ. Онцгой байдлын албаныхэн хэргийн газар дээр ажиллаж байна гэлээ. Бэртэж, гэмтсэн хүмүүсийн биеийн байдал болон хэргийн газар дээрх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж