&#34Эрдэнэт&#34-ийн өрийг хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.05-нд нийтлэгдсэн

&#34Эрдэнэт&#34-ийн өрийг хэлэлцжээ

Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаан өглөөний 09.00 цагаас эхэлсэн бөгөөд одоо хүртэл үргэлжилж байна. Советийн хурал хоёр тусдаа болж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн. "Эрдэнэт" үйлдвэрийнх нь Улаанбаатар дахь тус үйлдвэрийн төлөөлөгчийн газар, "Монголросцветмент нэгдэл"-ийнх  компанийнхаа төв оффис дээр хуралдаж байгаа аж. "Эрдэнэт" үйлдвэрийн  энэ жилийн ажлын гүйцэтгэл, орлого, өр авлагын талаар ярилцаж мөн ирэх оны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байгаа гэнэ. Хурлын үеэр "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьж, Өмнөд Стандарт банкнаас их хэмжээний өр зээл тавьсан "Жаст"-ын Ш.Батхүүгийн асуудлыг оросууд монголчуудаас лавлаж асуусан гэх мэдээлэл байна.  Мөн "Эрдэнэт"-ийн хар дансанд орсон 105 компанийн талаар ярилцжээ. Тэгвэл "Монголросцветмент нэгдэл"-ийн хуралдаанаар өнгөрсөн сард Москва хотноо болсон  Монгол, Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хурлын үеэр тохиролцоонд хүрсэн Асгатын мөнгөний ордыг түшиглэн  хамтарсан компани байгуулах асуудлыг ярилцсан байна. Мөн Асгатын мөнгөний орд руу дэд бүтэц барих, энэ ажилд Монгол Оросын Засгийн газрын оролцоо ямар байх зэрэг асуудлыг ч хөндсөн бололтой. Хурлын үеэр Асгатын мөнгөний ордын үр ашгийг хэрхэн дээшүүлэх, "Монголросцветмент нэгдэл"-ийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр хоёр тал өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн гэх. Орос, Монголын Засгийн газар хоорондын хуралдаанд Монголын талаас Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид болон ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар нарын хүмүүс оролцож байгаа юм байна.

Н.ХҮСЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж