Германы Ерөнхийлөгч Сочийн олимпийг бойкотлоно

Хуучирсан мэдээ: 2013.12.09-нд нийтлэгдсэн

Германы Ерөнхийлөгч Сочийн олимпийг бойкотлоно

Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук ирэх хоёрдугаар сард ОХУ-ын Сочид болох өвлийн олимпыг бойкотлохоо мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Йоахим Гаук ОХУ-д хүний эрх зөрчигдөж, улстөрийн захиалгат үйлдэл ихээр гарч буйг эсэргүүцэн дээрх арга хэмжээ авах болсон гэнэ.

Үүний зэрэгцээ Кремлийн эрх баригчид ижил хүйстний эсрэг хууль батласан нь олон улсын тамирчдын зүгээс ихээхэн шүүмжлэл, дургүйцэл дагуулаад буй юм. Тамирчдаас гадна дуучин Лэди Гага гэх мэт урлаг, соёлын одод ч ОХУ-ын ижил хүйстний эсрэг хуулийг эсэргүүцэн Сочийн олимпыг бойкотлохоо мэдэгдээд байгаа билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж