Ухаалаг төхөөрөмжтэй ажиллах ухаалаг бээлий

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Ухаалаг төхөөрөмжтэй ажиллах ухаалаг бээлий

Мэдрэгчтэй дэлгэцтэй ухаалаг төхөөрөмжүүд дээр ажиллахад заавал бээлийгээ тайлж, гараараа үйлдэл хийх хэрэгтэй болдог. Тэгвэл хүйтний улиралд таны гарыг дааруулахгүй ухаалаг гар утас болон таблет дээрээ ажиллах нөхцлийг бүрдүүлэх шинэ загварын бээлийг AEON бүтээжээ.

Хэдийгээр touch-тай бээлийнүүд өмнө нь бүтээгдэж байсан ч зөвхөн хурууны өндөг хэсэгтээ л touch материалтай байсан юм.

Харин AEON брендын энэхүү бээлий нь бүхэлдээ touch материалаар хийгдсэн ба бээлийнийхээ аль ч хэсгээр touch  дэлгэцэнд хүрэхэд ажиллана гэдгээрээ онцлог аж.
Үнийн хувьд 65 ам.доллар байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж