Мөнгөний нийлүүлэлт тасралтгүй өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2013.12.10-нд нийтлэгдсэн

Мөнгөний нийлүүлэлт тасралтгүй өссөөр байна

Эдийн засгийг тэтгэх мөнгөний нийлүүлэлт /М2/ сүүлийн жил эрс нэмэгдэж байгаа билээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 9108.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 4.5 хувиар, жилийн өмнөхөөс 29.5 хувиар тус тус өссөн тухай статистикчид дуулгалаа. Ингэж мэдээллэх учир нь эдийн засагт хэдий чинээ их мөнгө “цутгана”, төдий чинээгээр өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгддэг сөрөг нөлөөлөл Монголын эдийн засагт гарсаар ирсэн юм. Монголбанкны одоогийн удирдлага бүрэн эрхийнхээ хугацаанд эдийн засагт мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж, мөнгө нийлүүлсээр байна гэдгээ хэлсэн бөгөөд ингэхдээ үнэ ханшийг тогтвортой байлгах, инфляцийг бууруулна гэж амалсан. Он дуусах дөхсөн эдгээр өдрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ, валютын ханш, орон сууцны үнэ өндөр, сүүлийн саруудад инфляци нэмэгдэх болсон ч ийнхүү мөнгөний нийлүүлэлт нэмэгдсээр байна.

Нэмж дуулгахад, ирэх жилийн эдийн засгийн өнгийг салбарынхан таатайгаар таамаглахгүй байгаа бөгөөд барааны үнэ төдийлөн буухгүй, экспортын ашиг орлого жилийн эхний хагаст нэмэгдэхгүй гэдгийг хэлж байгаа юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж