Өнөөдөр Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1997 оны шийдвэрээр жил бүрийн 06 сарын 17-ны өдрийг “Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн уриа нь жил бүр өөр өөр байдагаараа онцлоготой. Жишээ нь 2009 оны сэдэв нь “Хөрс, усаа хамгаалах нь бидний ирээдүйн баталгаа мөн” байсан бол 2010 оны сэдэв нь “Хөрсөө тордож, амьдралаа тэтгэе” юм.

Нэгдсэн үндэстний байгууллага 2010 оныг Биологийн төрөл зүйлийг хамгаалах жил болгон зарласантай холбогдуулан энэ оны “Дэлхийн нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр”-өөр цөлжилт, газрын доройтол, ган хуурайшилт нь хөрсөн дах бичил организм устан үгүй болоход асар ихээр нөлөөлж байдаг талаар мэдээлэл түгээж, ард иргэдэд ойлгуулахыг зорино. Учир нь хүмүүсийн сайн сайхан амьдрах нь экосистемийн эрүүл орчин, үржил шим, бичил организмаар баялаг хөрстэй салшгүй холбоотой. Эрүүл хөрс амьдралын тэтгэгч гэж ярьдаг ч газар шороотойгоо хэрхэн харьцадагасас их зүйл хамаарна гэдгийг хүмүүс тэр бүр ухамсарладаггүй.

Бидний хэрэглэдэг хоол хүнсний чанар, хүртээмж мөн экосистем бидэнд хэрхэн үйлчилж байгаагаар бид газар, хөрстэйгээ хэрхэн харьцдагийг тодорхойлж болно. Иймд хүн төрлөхтөн байгальтайгаа харилцан хамааралтай байна гэдэг нь цаад утагаараа газраа шүтвэл амьдрал сайжирна гэсэн утга агуулгатай болж байгаа юм.
“Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр”-ийн зорилго нь олон улсад цөлжилттэй хэрхэн тэмцэж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх мөн цөлжилтийн хор уршиг, түүнтэй тэмцэх, зарим тохиолдолд дасан зохицох арга замуудыг санал болгох, эрэлхийлэх явдал юм. Энэ өдрийг дэлхийн улс орнууд уулзалт семинар, олон нийтийн арга хэмжээ, цуглаан зохион байгуулах байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж