АИТХ-аас АЗДТГ-ын хэлтэс, албадад үнэлгээ өгнө

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

АИТХ-аас АЗДТГ-ын хэлтэс, албадад үнэлгээ өгнө

Өчигдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж 10 асуудал хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн өнгөрсөн сарын 11 өдрийн тогтоолоор “Эрдэнэт үлйдвэр” ХХК-ийн захиргааны байрын урд талбайг анхдагч, илгээлтийн эздийн талбай болгосон. Хармсалтай нь ийнхүү шийдвэр гагасан нь “Эрдэнэт үлйдвэр” ХХК-ийн гадаад харилцаанд нь хүндрэл учруулж байгаа гэнэ. Тодруулбал, Анхдагч, илгээлтийн эздийн талбай гэдэг нь англи, орос, латин хэлэнд хэт урт орчуулагдаж байгаа нь тус үйлдвэрийн албан бичиг, боловсон хүчний нэрийн хуудас зэрэгт өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа гэнэ. Тиймээс “Эрдэнэт үлйдвэр” ХХК-аас тус талбайг “Найрамдлын” талбай болгох саналыг АЗДТГ-т гаргажээ. Нөгөө талаар энэхүү нэршил нь хоёрдмол утгатай байгаа тул гадаад хэлэнд ойгомжгүй бууж байна гэж үзсэн байна. Харин АЗДТГ-аас тус талбайг 2 хувааж илгээлтийн эздийн хөшөө байрлаж буй хэсгийг хэвээр үлдээж зүүн хэсэг буюу усан оргилуур бүхий талбайг “Найрамдал” хэмээн нэрлэх хувилбарыг дэвшүүллээ.

Тэргүүлэгчдийн хурлаар орон нутгийн өмчтэй холбоотой 8 журмыг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцлээ. Манай аймаг 83 байгууллагын 215 тэрбум төгрөгийн өмчтэй. АЗДТГ-ын Өмчийн харилцааны газар нь эдгээр өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг. Дээрх үүргээ хэрэгжүүлэхэд баримталдаг 8 төрлийн журам байдаг. Эдгээр журмаас хүчингү болсон болон шинээр бий болсон нэр томъёог нэмэлтээр оруулан тэргүүлэгчдийн хуралдаанаар батлууллаа.

Хуралдаанаар хэлэлцэгдсэн бас нэгэн асуудал нь АИТХ-ын тэргүүлэгчид ЗДТГ-ын хэлтэс албадын танилцуулж буй тайлан, мэдээлэлд үнэлгээ өгөх журам байлаа. Урьд нь тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлээд санал шүүмжлэл хэлээд өнгөрдөг байсан бол дээрх журам батлагдсанаар бүрэн ханаглттай, хангалттай, хангалтгүй гэх 3 үзүүлэлтээр дүгнэнэ. Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж буй тайлан, мэдээлэлд тооцоо судлагаа, бодит амьдралд үзүүлсэн үр дүн зэрэгт үндэслэн үнэлгээ өгөхөөр боллоо. Хангалтгүй үнэлгээ авсан хэлтэс албадад албан бичиг хүргүүлж үнэлгээг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх юм байна.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж