Гэрэл зурагчин шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2013.12.13-нд нийтлэгдсэн

Гэрэл зурагчин шүүмжлэв

Гэрэл зурагчин Обамагийн “селфи”-д дэлхий нийт дургүйцэж байна. “Селфи” гэсэн анхаарлаа өөр зүгт хандуулсан утгатай бөгөөд энэ үгийг гэрэл зурагчид ихээр хэрэглэдэг.


Дэвид Кэмерон, Хелле Торнинг-Шмитт, Барак ба Мишель Обама нар Нельсон Манделагийн гашуудлын ёслол дээр. Фото: Roberto Schmidt / AFP

Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэх ёслол дээр хийсэн авсан зураг дэлхий олон нийт  дургүй байгааг Agence France-Presse агентлагийн гэрэл зурагчин Роберто Шмидт (Roberto Schmidt) шүүмжлэв. Хэвлэл, сүлжээгээр тархсан зурагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Данийн ерөнхий сайд Хелле Торнинг-Шмитт нар утсандаа зургаа авахуулан инээцгээж, харин Мишель Обама өөр тийш бодлогшрон харснаар  буусан байв.

“Хэрэв энэ гэрэл зураг  тэр арга хэмжээнээс илүүтэйгээр анхааралд өртсөн нь манай үеийн онцлог байх” гэж Роберто Шмидт  өөрийн блогтоо өгүүлсэн байв.

 Шмидт өгүүлснээр тэр энэ зургийг арга хэмжээ эхэлснээс хоёр цагийн дараа авсан байв. Тэрээр Обамагаас холгүй байж түүнийг үг хэлсний дараа ажиглан зураг авахаар шийдсэн гэнэ. Эхлээд шууд таниагүй Хелле Торнинг-Шмитт  нэгэн эгшинд гар утсаа гаргаад зэрэгцээд сууж байсан Обама, Кэмерон хоёртой  зургаа авсан гэнэ. Гэрэл зурагчин автоматаар тэдний зургийг даржээ.

Дэлхийн лидерүүд гашуудлын цуглаан дээр “селфи” хийсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэнд тэрээр онцгой зүйл биш гэдгийг хэлэв. “Өмнөд акрикчууд миний эргэн тойрон дуулж, бүжиглэж, инээж хөхөрч байлаа. Тэд лидерээ ингэж үдсэн нь гашуудал гэхээсээ багт наадам шиг л байв. Мишель Обама нөхрийгөө зургаа авахуулж байгаад нь огт уцаарлаагүй. Бодит байдал дээр Мишель зураг авахаас хэдхэн секундын өмнө Кэмерон, Шмидт зэргийн орчныхоо хүмүүстэй  ярилцан инээж суусан” хэмээн Роберто Шмидт тайлбарлав.

“Бид 500 орчим гэрэл зураг дамжуулсан ба харин энэ улигт зураг  бидний хамтын хөдөлмөрийг хаасанд сэтгэл дундуур байна” хэмээн гэрэл зурагчин бичжээ.

Шмидтийн  гашуудлын арга хэмжээнээс авсан тэр зураг  хамгийн  цуутай болсон ба интернэтэд Мишель Обамагийн  дүрийн талаар маш олон тооны шоглол гарч ирсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж