“Аватар”-ын үргэлжлэлийг Шинэ-Зеландад хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

“Аватар”-ын үргэлжлэлийг Шинэ-Зеландад хийнэ

Гурван ч төрөлд Оскарын шагнал гардсан шилдэг уран бүтээл “Аватар” кино гурван ангиар үргэлжлэх гэнэ. Түүнчлэн киноны шинэ ангиудын зураг авалтыг Шинэ Зеланд улсад хийхээр болсныг найруулагч Жеймс Камерон мэдэгджээ. Уран бүтээлчдийн зүгээс “Аватар”-ын үргэлжлэл ангиудын эхнийхийг 2016  оны сүүл гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа гэнэ.

 “Аватар” кино анх 2009 онд дэлгэцнээ гарч, үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулсан бөгөөд “3D” хувилбар нь ашиг хэмжээний ашиг орлого цуглуулсан юм.

Түүнчлэн киноны дараагийн ангиудын зураг авалтыг мөн адил Шинэ Зеландад хийснээр 413 сая ам.долларыг тус улсад шингээж, олон тооны шинэ ажлын байр бий болгох давуу талтайг албаныхан сайшаажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж