Өмнөд Суданд төрийн эргэлт хийхийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданд төрийн эргэлт хийхийг зогсоожээ

Өмнөд Суданд өнгөрсөн шөнө дэд Ерөнхийлөгч асан Риек Мачарыг дэмжигч хэсэг цэргүүд төрийн эргэлт хийхээр оролцсон байна. Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийрийн мэдэгдсэнээр өнгөрсөн шөнө ерөнхийлөгчийн ордоны хамгаалагч цэргүүд болон цэргийн эргэлт хийхээр оролдогчдын хооронд ширүүн тулаан болсон байна. Гэвч Засгийн газрын цэргүүд тэднийг зогсоож, нийслэлийг хяналтандаа авсан аж. Үүний дараа төрийн эргэлт хийхээр санаархагч олон тооны хүнийг баривчлах ажиллагааг эхлүүлсний дунд улстөрчид ч багтаж байгаа гэнэ. Төрийн эргэлт хийх оролдлогоос үүдэн Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудал хаагджээ.

Өмнөд Судан Ерөнхийлөгч Салва Кийр өнгөрсөн долдугаар сард дэд Ерөнхийлөгч Риек Мачарыг суудлаас нь буулгаснаас хойш түүнийг дэмжигчид төрийн эргэлт хийхээр бослого, үймээн өдүүлэх болсон аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж