Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Хөдөө орон нутгийн иргэдэд мэдээлэл хэрэгтэй байна

Хөдөө орон нутгийн хөгжлийн зогсонги байдлыг арилгахад Орон Нутгийн Хөгжлийн Сан” чухал үүрэгтэй. Сан 21 аймгийн  330 сум, нийслэлд хэдийнэ хэрэгжиж эхэлсэн ч зарим бэрхшээл байгааг албаныхан онцолж байна. Үүнд хэд хэдэн шалтгааныг нэрлэж болох ч хамгийн чухал нь хөдөө орон нутгийн иргэд сангийн талаар мэдээлэл муутай байгаа байдал нь ахиц бага гарах байдалд хүргэж байгаа юм. Тухайлбал аль нэг аймгийн төв дээр байгаа иргэд ОНХС-ийн тухай тодорхой мэдээлэлтэй болж, сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо чухал гэдгийг хэдийнэ ойлгосон байхад аймгийн төвөөс алслагдсан сум, багийн иргэдэд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл цаг үеэсээ хоцорч хүрэх, хуучирсан мэдээлэл иргэдэд очих, нэг бол ор тас мэдээлэл аваагүй байх ч тохиолдол байгаа юм. Ийм учраас Монгол улсын өнцөг булан бүрт хүрч хэрэгжих учиртай энэхүү санг хэрэгжүүлэхэд нэн түрүүнд хөдөө орон нутгийн иргэдийг мэдээ мэдээллээр хангах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байгаа юм.

Т.ДАШ

//Төлбөртэй/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж