Найман хувийн зээлийг түр зогсооно

Хуучирсан мэдээ: 2013.12.17-нд нийтлэгдсэн

Найман хувийн зээлийг түр зогсооно

Засгийн газар, Монголбанкнаас  хамтран найман хувийн хүүтэй зээл гаргаж байгаа.  Жилийн эцэс болж байгаатай холбоотой уг зээлийг түр хугацаагаар зогсоохоор болсон байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 25-наас нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй болжээ. Энэ нь жилийн эцсээр арилжааны банкууд тайлан, тооцоогоо нэгтгэх хэрэгтэй болдог учраас зээлийг түр зогсоох чиглэлийг төв банкнаас өгсөнтэй холбоотой ажээ.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж