Осолд өртсөн дахин нэг хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Осолд өртсөн дахин нэг хүн нас барлаа

Баянхошууны замд өчигдөр гарсан осолтой холбоотой шинэ мэдээлэл ирлээ. Өчигдөр үдээс хойш шаланз маркийн том оврын машин нийтийн тээврийн автобус болон ойр хавьд байсан жижиг тэрэгнүүдийг мөргөн, зам дагуу зогсч байсан хорь гаруй хүнийг гэмтээж, гурван хүн нас барсан аймшигт осол болсон юм. Ослын үеэр хоёр хүн газар дээрээ амь насаа алдсан бол гэмтэгсдийг эмнэлэг рүү хүргэх замд 4-5 настай хүүхэд мөн амиа алдсан юм. Гэмтэл согог судлалын төвд өчигдөр уг ослын улмаас 24 хүн бэртсэнийг хүргэсэн бөгөөд тэдний дунд биеийн байдал нь маш хүнд хоёр хүн байсан юм. Дөнгөж сая бидний авсан мэдээллээр хүнд бэртсэн хоёр хүний нэг нь өнгөрсөн шөнө нас баржээ. Нөгөө нэг хүнд өвчтөний амийг аврахаар эмч нар шаргуу ажиллаж байгаа ч найдлага тун бага байгааг хэлж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж