&#34Нарантуул&#34, &#34Дүнжингарав&#34-ыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

&#34Нарантуул&#34, &#34Дүнжингарав&#34-ыг шалгаж байна

“Нарантуул” худалдааны төвд мэргэжлийн хяналтын байцаагчид гэнэтийн шалгалтыг хийсэн байна.  Тус шалгалтаар эрүүл ахуйн шаардлага болон, орчны бохирдол, хүнс худалдаа үйлчилгээний стандарт зэргийг шалгажээ.  Тус захын хашааны хажууд ил бие зассан, хог ихтэй, орчны цэвэрлэгээ муу гээд нэлээд зөрчил илэрсэн байна. Өмнө нь энэ талаар шаардлага хүргүүлж байсан ч тус захынхан арга хэмжээ аваагүй аж. Тиймээс  энэ удаад захиргааны арга хэмжээ авахаар боллоо. Мөн салютын худалдаа хийгдэж буй эсэх, түргэн хоолны газруудын ариун цэвэрт гэнэтийн шалгалтыг хийсэн байна. МХЕГ-ын байцаагчид  "Дүнжингарав" худалдааны төвийг мөн шалгаж байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж