Ходорковский Оросыг орхин гарав

Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Ходорковский Оросыг орхин гарав


Михаил Ходорковский

«ЮКОС» компанийн тэргүүн Михаил Ходорковский эх нь эмчилгээнд байгаа Германд ирэв. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар энэ талаар мэдээлж, Ходорковскийн хүсэлтээр шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлсэн гэжээ.

«Коммерсантын» сурвалжлагч Илья Барабанов твиттертээ бичихдээ, Марина Ходорковскаятай утсаар холбогдсон гээд тэр Орост байгаа гэжээ. Ходорковскийн өмгөөлөгч нар энэ талаар мэдээлэл өгсөнгүй.

2003 оноос хойш хоригдож байсан бизнесмен, арванхоёрдугаар сарын 20-нд Оросын ерөнхийлөгч Путины зарлигаар өршөөгдөн суллагджээ. Тэр өдөр нь Ходорковский суллагдсан гэж хорих газраас нь мэдээлсэн байлаа.

Владимир Путин түүнийг өршөөх тухайгаа 19-нд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Эхийн биеийн байдал нь хүнд байгаа учраас бизнесмен өршөөл үзүүлэх хүсэлтийг гаргасан гэж Путин хэлж байв. Марина Ходорковская хорт хавдартай  байгаа.

Михаил Ходорковский нь нефть хулгайлан түүни орлогыг угаасан гэх ялаар шоронд сууж байсан ба тэр өөрөө буруутай гэж үздэггүй учир өмнө нь өршөөл гуйгаагүй байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж