Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 4 хувь болголоо

Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 4 хувь болголоо

Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь /үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь/ байхаар тогтоож 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн мөрдөхөөр  Засгийн газрын хуралдаанаар тогтлоо. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харъяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү байхаар тогтоолоо.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж