Аминдэм, эрдсийн талаар мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2013.12.23-нд нийтлэгдсэн

Аминдэм, эрдсийн талаар мэдээлэл

via Эрүүл амьдралын хөтөч



А, Д, Е, К аминдэмүүд нь тосонд уусдаг аминдэмүүд учраас хүний биеийн өөхний
эдэд хуримтлагддаг. Хэдий туранхай байсан ч гэсэн хүний дотор эрхтнүүдийг
хүрээлсэн, булчин, арьсны завсрын хальсанд өөхний эд агуулагддаг. Их хэмжээгээр
хэрэглэхэд тосонд уусдаг аминдэмүүд өөхний эдэд хуримтлагдаж, хордлогын шинж
тэмдгийг үүсгэдэг.

Усанд уусдаг аминдэмүүд болох В бүлгийн аминдэмүүд, С аминдэм нь өөхний эдэд
хуримтлагдахгүй. Их хэмжээгээр хэрэглэхэд илүүдэл нь голчлон шээсээр
гадагшилдаг. Гэсэн хэдий ч их хэмжээгээр хэрэглэхэд эдэд их хэмжээний гэмтэл
учруулдаг.

Жишээ болгон В6 аминдэмийг авч үзье. Хэд хэдэн нийтлэгдсэн судалгаагаар их
хэмжээгээр (өдөрт 75мг хүртэл) В6 аминдэмийг хэрэглэхэд бугуйн сувгийн
хамшинжийн шинж тэмдгийг арилгадаг. Өдөрт зөвлөгддөг хэмжээгээр (RDA) В6-г
өдөрт 1,3-1,7мг хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Хүний бие энэ их хэмжээгээр орсон
аминдэмийг ялгаруулах үйл ажиллагааг байнга гүйцэтгэх бөгөөд нэг л өдөр дахиж
илүүдэл хэмжээг ялгаруулж чадахаа болиж, В6 аминдэм-холбоот эдийн гэмтэл, хордлого
үүсдэг. Энэ нь усанд, тосонд уусдаг аминдэмүүдийн аль алинд хамаарах бөгөөд их
хэмжээгээр, удаан хугацаагаар хэрэглэхэд эсийн физик гэмтэл үүснэ.

Азаар аминдэм, эрдсийн хордлого үүсгэхээс сэргийлэх арга байдаг. Энэ нь нийлэг
аргаар боловсруулж, гаргаж авсан аминдэм эрдсийн бэлдмэлийн оронд шинэ,
боловсруулалт бага хийгдсэн аминдэм, эрдсийг хэрэглэх нь зүйтэй. Бүхэл хүнсний
бүтээгдэхүүнүүд нь бага хэмжээний аминдэм, эрдсийг агуулдаг. Учир нь аминдэм,
эрдэс нь микро-тэжээлийн бодисууд (макро нь энергийн эх үүсвэр болох уураг,
өөх-тос, нүүрс-ус) буюу хүний биед бага хэмжээгээр шаардагддаг тжээлийн
бодисууд юм.

Аминдэм, эрдсийн бэлдмэлүүд нь бага хэмжээгээр боловсруулалт бага хийгдсэн
хүнсний бүтээгдэхүүнүүдэд уураг, өөх-тос, нүүрс-ус зэрэг макро-тэжээлийн
бодисуудын хамтаар агуулагдаж байдаг. Мөн эслэгийг ч давхар агуулна.
Макро-тэжээлийн бодисууд эслэгийн хамтаар ходоодонд орсноор цадах мэдрэмжийг
төрүүлж, их хэмжээгээр аминдэм, эрдэс авахаас сэргийлнэ.

Уураг, өөх-тос, нүүрс-ус их хэмжээгээр агуулагддаг учир нь хүний биеийн бүхий л
үйл ажиллагаанд шаардагдах энергийг бий болгоход шаардлагатай байдагтай
холбоотой.
Харин аминдэм, эрдэс нь уураг, нүүрс-ус, өөх-тосонд агуулагддаг амин хүчил,
глюкоз, тосны хүчлүүдийг хүний биеийн эсүүд боловсруулах, хэрэглэхэд
шаардлагатай энзим, ко-энзимүүдийн найрлагад ордог.

Тийм учраас аминдэм, эрдсийг хэрэглэх хамгийн зөв арга бол бүхэл, боловсруулалт
хийгдээгүй, байгалийн хэлбэрээрээ байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг зөв
зохицуулан хэрэглэх юм. Түүхийгээр хүнсийг хэрэглэх үед аминдэм, эрдсийн
агууламж нь өндөр байдаг хэдий ч чанасан, болгосон хүнсэнд зарим аминдэмийн
шимэгдэх боломж нь нэмэгдсэн байдгийг анхаараарай.

Харин боловсруулалт ихээр хийгдэж, ихээр цэвэршүүлж, цайруулсан хүнсэнд
агуулагдах аминдэм, эрдэс бага байдаг.
Боловсруулалт бага хийгдсэ, байгалийн гаралтай бүтээгдэхүүнд хүнсний ногоо,
жимс, бүхэл үр тариа, шош, буурцаг, самар үр болон амьтны гаралтай
бүтээгдэхүүнүүд болох өндөг, загас, мах зэрэг орно.

Бүхэл хүнсийг тогтмол хэрэглэж чадахгүй байгаа тохиолдолд нэмэлт байдлаар
хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, дутагдаж байгаа аминдэм, эрдсийг авч
болно. Гэхдээ аль болох хүнснээс гаралтай нэмэлт тэжээлийг хайж олж,
хэрэглэхийг хичээгээрэй.

Жишээ нь 100% хүнснээс гаралтай, нийлэгжүүлж гаргаж аваагүй, шошгон дээрээ
нэмэлт химийн нэршилийн оронд юунаас гаралтай ямар аминдэм бэ гэдгийг заасан
тийм л бүтээгдэхүүнийг авахыг зөвлөж байна.

http://drbenkim.com/guide-vitamins-minerals

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж