“Цэвэр агаар сан”-гийнхны хэрэгт хэн холбогдов?

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

“Цэвэр агаар сан”-гийнхны хэрэгт хэн холбогдов?

“Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогч, мөн БОНХЯ-ны томоохон албан тушаалтнуудын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэгт “Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэн ийнхүү шүүхэд шилжүүлсэн байна.

Яллагдагч Н.Хүрэлсүх нар нь “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ийн дансаар, 21.440 сая төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара “ ХХК-ийн дансаар, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ний дансаар, 2011 онд  240 сая төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь мөрдөн  байцаалтын явцад тогтоогдсон байна.

Нийтдээ 1.931 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан талаар хуулийнхан ярилаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж