Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

via National
Geography of Mongolia


Сараана цэцэг нь саарал хальстай өндөг хэлбэрийн 3-4 см өндөр сонгинолог
булцуутай 20-60 см өндөр, нарийхан гөлгөр иштэй, 3-10см урт навчистай. Цэцэг
нь 1,5-3 см урттай бөгөөд гудайж унждаг, цэцгийн шадар эрхтний навчис гонзгой
юлдэрхvv, vзvvрээдээ ихэд огсойж гэдрэг эргэсэн байдалтай, хурц улаан өнгөтэй.
2-6 цэцэг бvхий цацаг баг цэцэгтэй. Хонхорцог нь 2-3 см урт.
Манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дундад Халх, Дорнод
Монгол, Дундговьд-зөвхөн Адаацаг сумын нутагт тохиолддог. Уул толгодын наранд
ээвэр, энгэр, нугат хээр, заримдаа элсэрхэг хөрсөнд ургана. 6 сарын дундаас 7
сарын эх хүртэл цэцэглэнэ.
Зургийг Bayar"s Mongolian Photography


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж