Бээлийгээр хийсэн сүлд мод

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Бээлийгээр хийсэн сүлд мод

via Бүх
хайраа гэр бүлдээ

Юуны өмнө та бүхэндээ Хариу нэхээгүй
Хайрын баяр "Христмас"-ын мэнд хүргэе.
Энд Саудын Арабт шашны үзлээс болоод шинэ жил тэмдэглэдэггүй бас сүлд мод энэ
тэр гэж мэдэхгүй газар. Хаа сайгүй л найз нөхөд маань газар газар баяраа
тэмдэглээд, фэйсбүүк дүүрэн баярын мэндчилгээ.Энд харин ямар ч баярын настр
алга. Сэтгэл дундуур байгаагаа хэдэн филиппин сувилагч нартаа ярьж суутал тэр
хэдэд өрөөгөө чимээд тавьсан хэдэн ёолкны тоглоом байдаг гэхээр нь хөөрөөд, тэр
хэдтэйгээ нийлээд эмнэлгийн нөхцөлд сэтгэсэн нэг иймэрхүү ёолк заслаа. Нээх
сайхан сэтгэл хангалуун болоод байж байсан дарга орж ирээд загнаад, тэгэхээр нь
хувцас сольдог өрөөндөө тавьчихлаа.Тийшээ бол эрэгтэй хүн ордоггүй аюулгүй
хэхэ. Ямар ч байсан хэдэн бээлийний маань хий л халуунд гарчихгүй бол он гартал
ёолкоо хураахгүй ээ.

У.Сувд

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж