Шилдэг төр захиргааны байгууллагууд тодров

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Шилдэг төр захиргааны байгууллагууд тодров

Нийслэлийн Баянзүрх дүүргийн оны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогчид болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Дүүргийн 2013 оны “Шилдэг төр захиргааны байгууллага”-аар Онцгой байдлын хэлтэс, Хууль хяналт, хүчний байгууллагын шилдгээр “Зэвсэгт хүчний жанжин штаб”, Үйлдвэрлэлийн салбараас “Очир дагинас” ХХК, Санхүү эдийн засаг, банкны салбарын шилдгээр “Голомт банк”, Барилга, хот байгуулалтын салбараас “Гангар инвест” ХХК шалгарлаа.

Шилдэг татвар бүрдүүлэгчээр “Да Хүрээ” ХХК, Байгаль орчны шилдгээр “Нийтлэг үйлчилгээний газар 2”, Эрүүл мэндийн салбараас 23-р хорооны “Нэмүүлэн” өрхийн эмнэлэг, Боловсролын салбарын шилдгээр 61-р цэцэрлэг, Дэд бүтэц, ахуйн үйлчилгээний салбарын шилдгээр “Голден комб” ХХК шалгарсан юм. Харин дүүргийн шилдэг хороогоор 27, 7, 17-р хороод тодорлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж