Баянзүрх дүүргийн шилдэг оюутан, сурагчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн шилдэг оюутан, сурагчид тодорлоо

Урлаг, спорт, сурлага, авьяасараа чадвараараа үеийнхнээсээ шилдгээр шалгарсан  оюутан, сурагчдыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шалгаруулж, шагнасан юм. Шагнал гардуулах арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Оны шилдэг сурагчаар 84-р сургуулийн 9г ангийн Б.Мэнд-Амгалан, 11в ангийн Г.Хурцбилэг, 97-р сургуулийн 11е ангийн М.Ивээлболд, 8в ангийн Б.Номинзул, 102-р сургуулийн 10в ангийн Б.Амартүвшин, 44-р сургуулийн 11ё ангийн О.Отгонням, БЗЦ сургуулийн 11а ангийн Э.Хувьзаяа, Г.Хонгорзул, 111-р сургуулийн 9а ангийн Э.Бямбажав нар шалгарав.

Харин 2013 оны шилдэг оюутнаар “Отгонтэнгэр” их сургуулийн Б.Ган-Эрдэнэ, “Их Засаг” их сургуулийн Э.Жаргал, УБИС-ийн А.Эр-Очир, “Цэцээ гүн дээр сургуулийн Ц.Зоригтбаатар, Хууль сахиулахын их сургуулийн Д.Нямтулга, “Оточ манранба” дээд сургуулийн Н.Эрдэнэжаргал нар шалгарлаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж