М.Нямжаргал блиц төрөлд VIII байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

М.Нямжаргал блиц төрөлд VIII байр эзлэв

Даамын залуучуудын ДАШТ-нд оролцож буй олон улсын их мастер М.Нямжаргал блиц төрөлд оролцож VIII байр эзэлжээ.

Францын Мирпуа-сюр Тарн хотноо даамын залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн дөрвөн тамирчин оролцож буй. Тэмцээний сүүлийн хоёр өрөг өнөөдөр болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн ангилалд 20 тамирчин өрсөлдөж байгаагаас долоон өргийн дараа ОУИМ М.Нямжаргал 8 оноотой (4 хожил, нэг хожигдол) VI байр, ДДХМ А.Дашбаяр таван оноотой XIX байрт явна. Харин залуучуудын төрөлд 36 тамирчин оролцож байгаагаас спортын мастер Ц.Отгонбилэг долоон оноотой XVII байр, дэд мастер Б.Мөнхжин таваан оноотой XXX байрт явна.

Үндсэн төрлөөс гадна блиц төрлийн аваргууд тодорсон бөгөөд М.Нямжаргал VIII, Б.Мөнхжин XIV, Ц.Отгонбилэг XVII байранд оржээ.

Сануулахад, 2000 онд Голланд улсад болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер Насанбаярын Мөнхтуяа мөнгөн медаль хүртэж байжээ.

Ч.БОЛ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж