Ихрүүд 18 нас хүртлээ үнэгүй үйлчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Ихрүүд 18 нас хүртлээ үнэгүй үйлчлүүлнэ

Дөрвөн ихрийн аав ээж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулга, гэргий О.Хандсүрэн нарт Цагдаагийн ерөнхий газраас хоёр байрны батламжийг өнөөдөр гардуулжээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт тэргүүтэй удирдлагууд өнөөдөр ихрүүдийг эргэж, хоёр өрөө байрны батламж гардуулан баяр хүргэсэн байна.

ЦЕГ-ын зүгээс хоёр өрөө байрнаас гадна мөнгөн шагналаар шагнаж, орон нутагтаа алба хааж байсан ихрүүдийн аав Ч.Баттулгыг Улаанбаатар хотод ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжийг олголоо. Одоогоор ихрүүдийн аав хаана ажилд орох нь тодорхойгүй байгаа ч удахгүй энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж цагдаагийн удирдлагууд хэлсэн байна. Ихрүүдэд олон байгууллага, хувь хүний зүгээс чин сэтгэлийн бэлгээ хүргүүлж байгаа бөгөөд анх эх барьж авсан эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь 18 хүртэл нь өөрийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилэхээр болсон байна. Ихрүүд болон ээжийнх нь бие нь сайн байгаа бөгөөд тусгай өрөө гарган сувилж байгаа юм байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж