Хүндийн өргөлтийн өсвөрийн УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2014.01.02-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн өсвөрийн УАШТ болно

Монголын хүндийн өргөлтийн холбооноос энэ оны анхны тэмцээнээ зохион байгуулахад бэлэн болжээ. Тус холбооны эхний тэмцээн болох Өсвөр үеийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Спортын төв ордны А зааланд болох юм байна. Тэмцээний үеэр Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх тамирчдыг болон хүүхдийн II олимпод эрх авах боломжтой өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулна.

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн
Эрэгтэй: 40, 44, 52, 56, 62, 69,+69
Эмэгтэй: 40, 44, 48, 53, 56, 63,+63 гэсэн нийт 14 жинд медальтнуудаа тодруулах юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн нэгдүгээр сарын 3-нд Хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болох бол тэмцээний талаарх хэвлэлийн бага хурал маргааш 15.00 цагаас шигшээ багийн зааланд болох юм байна.


Монголын хүндийн өргөлтийн холбооны бусад насны ангиллын УАШТ-ий хуваарийг танилцуулъя.

  • Залуучууд УАШТ: Хоёрдугаар сарын 26-27-нд Спортын төв ордонд.
  • Насанд хүрэгчдийн УАШТ: Гуравдугаар сарын 14-16-нд “Буянт-Ухаа” ордонд.
  • Оюутны УАШТ: Дөрөвдүгээр сарын 19-20-нд Спортын төв ордонд.
  • Ахмадын УАШТ: Тавдугаар сарын 17-18-нд Орхон аймгийн “Хангарьд” ордонд тус тус болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж