“3D” зурагт эрэлттэй байх болно

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“3D” зурагт эрэлттэй байх болно

Саяхан Лас Вегас хотод болсон цахилгаан барааны томоохон үзэсгэлэнгийн үеэр цахилгаан бараа үйлдвэрлэгч том компаниуд шинэ үеийн зурагт болох гурван хэмжээст буюу “3D” зурагтаа танилцуулжээ. Энэ онд   “Панасоник”  компани нэг сая ширхэг “3D” зурагт борлуулахаар төлөвлөсөн бөгөөд шинэ технологи нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаа аж. “ 3D”  технологи  бүхий дэлгэц  энэ онд ихээхэн шинэ дэвшил бий болгохоос гадна “ 3D”  технологиор бүтээсэн “Аватар” кино дэлгэцнээ гарснаас  хойш дэлхийн кино театруудын хамгийн ашиг орлоготой киногоор шалгарч чадсан. Мөн саяхан гарсан “Шрек” хүүхэлдэйн киноны төгсгөлийн анги гээд Холливуудад олон шинэ кино тус технологоор бүтээгдэн олны хүртээл болж байгаа билээ. Кино үйлдвэрлэлийн статистик мэдээнээс  харахад энэ онд гаргах 170 киноны 20 нь “3D” технологи ашиглана гэдэг  нь өнгөрсөн оны үзүүлэлтээс хоёр дахин өссөн тоо ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж