ШӨХТГ-тай харилцан ойлголцолд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.04-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-тай харилцан ойлголцолд хүрчээ

Номингийн сүлжээ дэлгүүрүүд ШӨХТГ-тай харилцан ойлголцолд хүрчээ

Монгол оронд худалдаа үйлчилгээний салбарт амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй цөөн группын нэг бол “Номин Холдинг” ХХК гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү,  даатгал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн 4700 хүнийг ажлын байраар хангадаг тус компанийн хүнсний сүлжээ дэлгүүр Монголчуудын өдөр тутмын хэрэглээг хангахаар зорин ажилладаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Номин Холдинг ХХК-ийн хүнсний сүлжээ дэлгүүрталбаншаардлага хүргүүлсний дагуу өөрсдөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Юуны өмнө харилцагчийн хураамжийг Номингийн хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд 2013 оны 12-р сарын 1-нээс тэгэлсэн билээ. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд нэмүү өртгийн албан татварын хөнгөлөлт үзүүлдэг боловч тэдний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэдэг худалдааны байгууллагад энэ хөнгөлөлт үйлчилдэггүй. Иймд худалдан авагчдын гар дээр тухайн бүтээгдэхүүн НӨАТ шингэсэн үнээр хүрдэг. Зөрүүтэй энэ ойлголтыг шийдвэрлүүлэхийн тулд хууль тогтоох байгууллагад хамтран уламжлахаар Номин Холдинг ХХК, ШӨХТГ харилцан зөвшилцөлд хүрлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж