Канадад “H1N1” халдвар дэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.01.04-нд нийтлэгдсэн

Канадад “H1N1” халдвар дэгджээ

Канадын Альберта мужид томуугийн “H1N1” вирусын өсвөрийн халдвар дэгдсэнээс таван хүн нас барж, 1000 орчим өвчилжээ. Альберта мужийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр өнгөрсөн хэдхэн долоо хоногийн дотор томуугийн “H1N1” вирусын халдвар хурдацтай тархаж, олон зуун хүн өвчлөөд буйн ихэнхи нь залуус аж. Альберта мужид 965 хүн томуугаар өвчилж эмнэлэгт хандсаны 200 гаруйг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ. Түүнчлэн мужийн албаныхны зүгээс иргэдийг урьдчилсан сэргийлэх сайн дурын вакцинд хамруулж эхэлсэн байна.

Үүний зэрэгцээ Канадад хоёрдугаар сард томуугийн дэгдэлт улам эрчимждэг тул одоогийнхоор өвчлөл нэмэгдвэл эмнэлгүүд ачааллаа даахгүй болох аюул нүүрлээд байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж