Цэцийн их суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Цэцийн их суудлын хуралдаан болно

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 8-ний 09.30 цагт болох бөгөөд  Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй гэсэн УИХ-ын тогтоолыг хэлэлцэх юм байна.
 
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж заасны “… шүүх бүрэлдэхүүнд …” гэсэн нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”  гэж заасныг зөрчсөн гэсэн дүгнэлтийг    2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас  гаргасан билээ. Энэ шийдвэрийг Улсын Их Хурал 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн байна. Тиймээс уг маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж