Т.Дашдэлэг нарыг хорих анги руу авч явлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Т.Дашдэлэг нарыг хорих анги руу авч явлаа

Сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны их биеийг төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан,
моторыг БНАСУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар
татагдсан бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэргийг шүүх бүрэлдэхүүн ес
гаруй цаг дэнсэлсний эцэст шийдвэрээ гаргалаа. Т.Дашдэлэг нарыг албан
тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт
буруутай болохыг анхан шатны шүүхээс тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн
хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийг жирийн
дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ялаар  тус тус шийтгэсэн юм. 

Т.Дашдэлэг
нарыг Эрүүгийн хуулийн 264.2 буюу бусдын эд хөрөнгийг завшиж
үрэгдүүлсэн, 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашигласан болохыг ийнхүү
анхан шатны шүүхээс тогтоолоо.

Т.Дашдэлэг ямар хэрэгт холбогдов?

Генерал
Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны
сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах
үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж
болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан. Тодруулбал, Хойд Солонгосоос 1.5
сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус
улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад
шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар энэ хэргийг шалгасан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж