Цагаатгалын комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Цагаатгалын комисс хуралдлаа

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын хуралдаан өнөөдөр болж, 2013 онд хийсэн ажлаа дүгнэж, шинэ онд хийх ажлын чиглэлээ тодорхойллоо. Өнгөрсөн онд улс төрийн шалтгаанаар баривчлагдсан, мөрдөгдсөн, шийтгүүлсэн, нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа үндэслэлгүй халагдсан иргэдийн хэргийг сэргээн шалгах, хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх ажил үргэлжил, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивт шинээр илэрсэн 6210 хүний хэргийг шалгаж дуусчээ.

Мөн улс төрийн хэрэгт холбогдсон 703 хүний хэргийг шалгасан бол өдгөө тус газрын архивт гадаадын 805 иргэнд холбогдох хэрэг шалгагдаагүй үлджээ. Үүнээс гадна улс төрийн хэрэгт хэлмэгдсэн нь тогтоогдоогүй, хэргийн ажиллагааг зогсоосон 955 хүнд холбогдох хэрэг байгаа аж.  Өнгөрсөн онд Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар нийтдээ улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн 150 хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээж, 38 иргэнд цагааатгалын үнэмлэх олгосон байна. Тагнуулын Ерөнхий газрын архив бүртгэлийн хэлтэс улс төрийн хилс хэргээс цагаатгагдсан иргэдийн лавлагаа, тодорхойлолт, хуулийн байгууллагын цагаатгасан тухай шийдвэрийн хуулбарын хамт 744, Үндэсний төв архив хэлмэгдсэн иргэдэд холбогдох тухайн он, жилүүдийн хүн амын тооллогын бүртгэлээс ам бүлийн тодорхойлолт 780-ыг тус тус гаргаж нэхэмжлэгчдэд олгож үйлчилжээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж эхэлсэн 1930-аад оны сүүлчээс өнөөг хүртэл 31180 хүн хилс хэргээс цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн бол хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд болох 51 хүнд 45 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн 2014 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-аар яаралтай шийдвэрлүүлэх, улс төрийн хэрэгт шийтгүүлээд цагаатгагдаагүй үлдсэн, сураггүй болсон, хэрэг материал нь нь олдохгүй байгаа иргэдийн талаар тодруулах, цагаатгуулах, эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн талаар танилцууллаа.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж