“New Arena” Хөгжлийн лигийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

“New Arena” Хөгжлийн лигийн аварга боллоо

Монголын хамгийн олон баг оролцсон сагсан бөмбөгийн лиг болох ажилчин залуусын “Спрайт Хөгжлийн Лиг”-н аварга баг өчигдөр /I.6/ тодорлоо. Сагсан бөмбөгийн TLG-13 ТББ, МҮСБХ, “МCS Coca-Cola” компанитай хамтран “Спрайт Хөгжлийн лиг”-г 5 дахь жилдээ амжилттай зохион явууллаа. Мөн “Спрайт Хөгжлийн Лиг” энэ жил хамгийн олон баг буюу 54 баг, 750 орчим тамирчин, дөрвөн сарын турш өрсөлдөж, Монголын хамгийн олон хүнийг хамарсан сагсан бөмбөгийн лиг болж, амжилт тогтоож чадсан. Лигийн аваргын төлөө “New Arena” болон “Ард Даатгалын Бүргэдүүд” багууд тоглосон. Өчигдөр цувралын хоёр дахь тоглолт Спортын төв ордонд болж, цаг дуусах хүртэл маш ширүүн өрсөлдсөний эцэст 77:71 харьцаатай “New Arena” баг хожсоноор, хоёр дахь хожлоо авч “Спрайт Хөгжлийн лиг”-ийн аварга баг боллоо.

Харин хүрэл медалийн төлөө Сити болон Налайх Вүлвэс багууд цорын ганц тоглолт хийж, Сити баг хожсоноор хүрэл медаль хүртээд байсан. Спрайт Хөгжлийн Лигийн аварга багийг аваргын цамц, малгай, цом, өргөмжлөл, медаль, мөн 5 сая төгрөгний шагнал, харин мөнгөн медалийг 3 сая төгрөг, харин хүрэл медалийг 2 сая төгрөг дагалдсан. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр хөгжлийн лигийн бэлэгдлийн гарааны 5 тамирчинг нэрлэж, Спрайт брэндийн нэрэмжит шагналаар шагнасан.Мөн хөгжлийн лигийн улирлын үнэ цэнэтэй тоглогчоор аварга болсон “New Arena” багийн хамгаалагч Б.Пүрэвдаавуу тодорсон юм.

“Спрайт Хөгжлийн Лиг”-н 54 багаас шигшигдэж, эхний 8 байрт шалгарсан багууд цаашид “Спрайт Супер Лиг”-т тоглох эрхээ авсан. Эдгээр багууд нь New Arena, Ард Даатгал Бүргэдүүд, Налайх Вүлвэс, Сити, Найши Трейд, Green City, Төв Ургац, Magic Ball багууд юм. Мөн “Спрайт Супер лиг”-т тоглох эрхээ авсан эдгээр багуудын дунд Монголд анх удаагаа ДРАФТ-ийн үйл ажиллаагааг явуулахаар боллоо. Баг тус бүр хоёр тоглогч сонгох эрхтэй. Гэхдээ зөвхөн супер лигт орох эрхээ авч чадаагүй багуудаас тоглогч авах юм. Энэхүү драфтын үйл ажиллагаа энэ сарын 18-нд болно. Харин ажилчин залуусын хамгийн их хүсэн хүлээдэг лиг болох “Спрайт Супер лиг”-н тэмцээн энэ сарын 25-нд эхэлнэ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж