Чан Сон Тэкийн эхнэр амиа хорлосон байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Чан Сон Тэкийн эхнэр амиа хорлосон байж магадгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны авга эгч буюу цаазаар авахуулсан Чан Сон Тэкийн эхнэр Ким Гён Хи нууцлаг байдлаар нас барсан талаар дэлхийн хэвлэлүүд бичиж байна. 67 настай Ким Гён Хи нөхрөө улсаасаа урвасан гэх зэрэг олон гэмт хэрэгт буруутгагдан цаазаар авахуулснаас хэдхэн хоногийн дараа нас барсан гэнэ. Эх сурвалжууд Ким Гён Хиг амиа хорлосон эсвэл зүрхний шигдээсээр нас барсан байж магадгүй хэмээн таамаглан бичиж байна. Учир нь тэрээр нөхрөө цаазаар авахуулснаас хойш хэд хэдэн удаа зүрхний өвчнөөр эмнэлэгт хэвтэж байсан аж. Түүнчлэн өөр нэг таамагт Ким Гён Хиг гадаадад, тодруулбал Сингапур юмуу ОХУ-д зүрхний эмчилгээ хийлгэж байгаад нас барсан гэж үзэж байна. Ким Гён Хи нь ганц охин Чан Гым Соныг 2006 онд Францад амиа хорлосноос хойш сэтгэлээр унаж, архинд ороод байжээ.

Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн эгч Ким Гён Хи нь өнгөрсөн есдүгээр сарын 10-нд Ким Чен Ун болон түүний эхнэртэй хамт тоглолт үзсэнээс хойш олны өмнө харагдаагүй гэнэ.

Б.АНХТУЯА


1963 он Ким Гён Хи эцэг Ким Ир Сен болон ах Ким Чен Ирийн хамт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж