Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагналаа

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагналаа

Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Анх тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх зэрэг зохиолчид анх үүсгэн байгуулж байсан юм.

Энэхүү ойн өдөрт зориулан МЗЭ-ийн дарга удирдлага, гишүүд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн Монгол Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд Монголын зохиолчдын түүхийг харуулсан 85 гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж, Я.Ганбаатар, А.Шартолгой, Жа.Баяржаргал нарын гурван зохиолч Засгийн газраас олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Д.БҮҮВЭЙ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж