Галын таван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Галын таван дуудлага иржээ

   Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр өчигдөр хотын хэмжээнд гал түймрийн нэг, галын зөрчлийн нэг, орон нутагт гал түймрийн хоёр, галын зөрчлийн  нэг дуудлага ирсэн байна. Үүнд:                    
          Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрлщдугаар баг, Каракуль хонины аж ахуйн хашаанд иргэн Х-гын дөрвөн ханатай гэр шатаж байсныг Аврах гал унтраах 37 дугаар ангийн тасаг очиж унтраасан байна.
          Мөн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Харзат" багийн иргэн Т-ийн “УАЗ-469” маркийн автомашин шатаж байсныг Аврах гал унтраах 59 дүгээр ангийн тасаг очиж унтраасан байна.
          Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын дөрөвдүгээр  баг, иргэн Д.Нямдалайн 5х5 хэмжээтэй дүнзэн байшин 07:00 цагийн орчим бүрэн шатсан байна. Азаар хүний амь нас хохироогүй байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж