Усны салбарын тулгамдсан асуудлыг хөндөн чууллаа

Хуучирсан мэдээ: 2013.12.28-нд нийтлэгдсэн

Усны салбарын тулгамдсан асуудлыг хөндөн чууллаа

“Усны салбарын тулгамдсан асуудлууд” хэмээх чуулганыг Монголын усны түншлэл ТББ-аас төрийн ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулган усны нөөцийг хэмнэх, ус ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм.

Монгол улсын усны өнөөгийн нөөц хэрэглээ цаашид шаардагдах усны асуудлыг одооноос тооцож зөв менежментээр ашиглахгүй бол ирээдүйд хомсдолд орж магадгүй гэсэн судалгаа байдаг. Тэр дундаа газрын гүний ус монгол улсын нийт усны 10 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа байдаг ч бид өнөөдөр ашиглаж байгаа усныхаа 80 хувийг зөвхөн гүнээс авч байгаа.

Энэ байдлаар эмх замбараагүй хэн дуртай нь худаг ухаж, усгарган авсаар байвал Монгол улс хэдэн жилийн дараа усны асуудлаар аюулын харанга дэлдэж мэдэхээр байгаа. Тиймээс усны салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн чуулган боллоо.

Чуулганаар эрх зүйн орчин, нийгмийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна уу?, усны салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага, стратегийн орд газруудын эдийн засгийн эргэлтэд орохтой холбоотой усны хэрэгцээ шаардлага зэрэг асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн, Монголын усны түншлэл ТББ-ын тэргүүн Д.Батцогт “Төв Азийнхаа хэмжээнд усны тулгамдаж байгаа асуудлаа яаж шийдэх үү, гарах гарц нь юу байх уу зэрэг асуудлыг ярих шаардлага байгаа. Ер нь усны салбарт ярих тулгамдсан асуудал их байна. Монгол улс шавхагдашгүй нөөцтэй орон биш. Гүний усны нөөц нийт усны нөөцийнхөө хоёр хувь нь хэмээн доктор илтгэж байна лээ” хэмээв.

Харин Нийтийн аж ахуй үйлчилгээний холбооны гүйцэтгэх захирал Б.Пүрэвжав “Монгол улсад сүүлийн жилүүдэд усны салбарыг, усны газруудыг татан буулгасан явдал бол энэ талаар төр засгийн зүгээс бүтэц бүрэлдэхүүнгүй боллоо гэсэн үг юм” хэмээн хэллээ. 

2013-11-29

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж