Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Цасан шуурга болно

Өнгөрч буй амралтын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч өмнөхөөсөө 10-15 хэмээр чангарч, зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Тэгвэл ирэх долоо хоногт нийт нутгаар цаг агаар ямар байх талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогт “Энэ долоо хоногт энэ жилийн хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр Баруун аймгуудын нутгаар, маргааш нөгөөдөр төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас орж салхи ширүүснэ. Малчдад цасаар шуурч жиндүү хүйтэн байхыг анхааруулья. Ирэх долоо хоногийн дунд үе хүртэл өдөртөө нэг, хоёр хэмээр дулаарах төлөвтэй ч шөнөдөө хүйтний эрч буурахгүй. Энэ сарын сүүлчээр хүйтний эрч одоогийнхоос чангарахгүй байх. Одоогоор бидэнд цасаар шуурч зам даваа хаагдана гэсэн төлөв ажиглагдаагүй. Энэ долоо хоногт Завхан, Хөвсгөл аймгийн хойд сумдаар шөнөдөө -44, өдөртөө -35 хэм хүрлээ. Мөн Яармаг, Сонгины орчим шөнөдөө-40, өдөртөө -25 хэм хүрч хүйтэрлээ” гэв.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж