Шатрын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

Шатрын тэмцээн эхэллээ

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатрын тэмцээн эхэллээ

Монгол Улсын Их Хурлын
даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Монгол Улсын шинэ Үндсэн
хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын 2014 оны улсын аварга
шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хоёр дахь жилдээ
зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийслэл хот, 21 аймгаас шалгаран
ирсэн 120 шатарчин оролцож байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд тэмцээнийг нээж, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойн баярын мэндийг нийт оролцогчдод дэвшүүллээ. Тэрбээр, “Шатар бол бодуулж сургадаг, ухааны даацаар хүмүүжил олгодог спорт. Өнгөрсөн жил энэ тэмцээнийг зөвхөн нийслэлийн хэмжээнд
зохион байгуулсан. Харин энэ жил нийслэл хот, 21 аймагт зохион
байгуулсан анхан шатны тэмцээнээс шалгарсан 120 тамирчин оюуны хүчээ
сорихоор цуглараад байна.

Шатар тоглож өссөн
хүүхдүүд олон нүүдлийн цаадахыг харах чадвартай, өөртөө итгэлтэй болж
төлөвшдөг. Ийм хүмүүс улс эх орноо хөгжүүлэхдээ олон нүүдлийн цаадахыг
харж чадна гэж би боддог.

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Мөнгөнзул мөнгөн медаль авчирсан сайхан мэдээг надад дуулгалаа. УИХ-ын зүгээс шатрын спортыг хөгжүүлэхэд цаашид анхаарах болно. Эхний ээлжинд ерөнхий боловсролын сургууль бүрд шатрын дугуйлан хичээллүүлэх бололцоогоор хангахаар хичээн ажиллаж байна. УИХ-ын гишүүдээр дамжуулан шатрын спортоор хичээллэх тоног төхөөрөмж, шатраар хангана” гэлээ.


Энэ удаагийн
тэмцээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын 10-аад
депутат, УИХ-ын долоон гишүүн оролцож байна.
Нийслэл болон
21 аймагт болсон анхан шатны тэмцээнд 1131 шатар сонирхогч оролцсон
бөгөөд шалгарсан 120 шатарчид дээр Үндсэн хуулийн цэц, Ардчилсан Үндсэн
хууль тогтоогчдын холбоо, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг төрийн
байгууллагыг төлөөлсөн шатарчид нэмэгдэж
байгаа юм.


Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, “Энэ
тэмцээн уламжлал болж, цаашид нэр хүндтэй, сонирхолтой болно гэж найдаж
байна" гээд УИХ-ын зүгээс шатрын спортын хөгжилд онцгой анхаарч байгаад
талархаж байгаагаа илэрхийлсэн. "Шатрын олон улсын арга хэмжээг зохион
байгуулахад зориулан 150 сая төгрөгийг төсөвт суулгаж өгснөөс гадна
ерөнхий боловсролын сургуулиудыг шат
ар, гарын авлага, шаардлагатай зүйлсээр хангах болсонд баяртай байна” гэлээ. Тэрбээр УИХ-ын даргад дэлхийн
оюуны хаан спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь
үнэлэн Монголын шатрын холбооны хүндэт өргөмжлөл гардуулсан юм.


Мөн Монголын
шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар энэ удаагийн тэмцээнд
түрүүлсэн хүнд шатрын дэд мастер цол олгохоор шийдвэрлэснээ дуулгасан
юм.


Үндсэн хуулийн
өдөрт зориулсан Шатар сонирхогчдын 2014 оны улсын аварга шалгаруулах
тэмцээн УИХ-ын дарга З.Энхболд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
Ц.Оюунгэрэл нар
анхны нүүдэл хийснээр эхэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж